Мэдээж сонирхолтой байж магадгүй гэдэг үүднээс оруулж байгаа болохоос "Улаанбаатарын үдэш " дууг япон, солонгос, франц, англи, хятадаар дууллаа гэж уурлаж байгаа юм биш шүү. 左小祖咒版 гэдэг дуучин маань энэ дууг хятад хэл дээр хөрвүүлэн дуулж энэ дуу нь ч Хятадад ялангуяа өвөр монголд нэлээдгүй тархжээ. Дууны дахилт " Улаанбаатарын үдэш ямар намуухан ангиргүй тайван, пиво уугаад алхаад үнэртэй таатай" гэх зэргээр магтан дуулжээ. Мөн өвөр монголын "Улаанбаатарт байгаа миний аав" гэх зэрэг кино үзэхэд үнэхээр өрөвдөлтэй. Хойд Өмнөд солонгос шиг аргагүй эрхээр салсан өвөр монголчуудад дуртай байх албагүй юмаа гэхэд үзэн ядах ямар ч шалтаг байхгүй санагдана.